Мягмар гараг/2021.11.9/-т Йемений Раша Абдулла аль-Харази хэмээх сэтгүүлч бүсгүй халдлагад өртөж нас баржээ. Тодруулбал, түүнийг Абьяны далайн эргийн ойролцоо явж байтал машинд нь суулгасан байсан тэсрэг бөмбөг дэлбэрч, газар дээрээ амиа алдсан байна. Сэтгүүлч бүсгүйтэй нөхөр нь хамт явж байсан бөгөөд амьд гарсан ч биеийн байдал нь маш хүнд байгаа аж.
Саудын Арабын дэмжлэгтэй Йемений Хүний эрхийн яам/ҮJS/ Раша Абдулла есөн сартай жирэмсэн байсан гэж мэдэгдсэн байна. YJS дэлбэрэлтийг "зорилтот" халдлага гэж тодорхойлсон ч одоогоор ямар нэгэн бүлэглэл өөрсдийгөө зарлаагүй байна.
Эх сурвалж: ВВС