Г.Занданшатар: Н.Учрал гишүүний санаачлагыг дэмжиж, Буян Ухааг “ЦАХИУРЫН ХӨНДИЙ” болгоно

Г.Занданшатар: Н.Учрал гишүүний санаачлагыг дэмжиж, Буян Ухааг “ЦАХИУРЫН ХӨНДИЙ” болгоно

Өнөөдөр Монгол Улсад шинэ цагийн боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

Тэрээр технологид суурилсан, аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсалтай боловсролын салбарыг хослуулан хөгжүүлж, цаашид технологи суурьтай боловсролыг бий болгох зорилтыг дэвшүүлсэн юм.

Энэ үеэрээ онцлох нэг зүйлийн талаар дурдсан нь Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал гишүүний санаачлагаар хуучин нисэх буудал буюу “Буянт Ухаа” төвийг цаашид “Оюун Ухааны төв” болгож, инновац, техник технологи, шинжлэх ухааны инкубатор төв болгох, цаашлаад технологийн чөлөөт бүс болгон хөгжүүлж дэлхийн томоохон компаниудын хааб төвийг байгуулах бүрэн боломж нээгдэнэ гэж мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл “Буянт Ухаа” төвийг “Монголын ЦАХИУРЫН ХӨНДИЙ” болгож хөгжүүлэн, цаашлаад уг төвөө түшиглэн технологийн компаниудын эдийн засгийн чөлөөт бүсийг бий болгох зорилготой гэнэ.

ВИДЕО: