Ж.Сандагсүрэн энэ сарын 08-ны өдрөөс НЭГДҮГЭЭР ОРЛОГЧИЙН ажлаа хийж эхэлжээ

Ж.Сандагсүрэн энэ сарын 08-ны өдрөөс НЭГДҮГЭЭР ОРЛОГЧИЙН ажлаа хийж эхэлжээ

Өнгөрсөн сарын 15-ны өдөр /2021.10.15/ Шадар сайд С.Амарсайханы хамаарал бүхий этгээдийн “Собт Трейд” ХХК-ийн “Zaisаn hill” цогцолборт "Камертон" хамтлаг тоглолт зохион байгуулсан. "Камертон" хамтлаг нь тоглолт зохион байгуулахдаа УОК, НОК-иос зөвшөөрөл аваагүй гэдэг. Цар тахлын халдварын нөхцөлд олон хүнийг цуглуулж тоглолт хийсэн уг үйлдэлд УОК, НОК-ын холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох шаардлагыг олон нийтийн зүгээс шаардаж үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Р.Чингисийг буруутгаж албан тушаалаас нь чөлөөлсөн.

Түүний оронд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор, одоогийн хоёрдугаар орлогч Ж.Сандагсүрэнг томилно гэх мэдээлэл байсан. Тэгвэл тэрбээр энэ сарын 08-ны өдрөөс буюу даваа гаригаас эхлэн нэгдүгээр орлогчийн ажлаа хийж эхэлжээ. 

Мөн Ж.Сандагсүрэнгийн оронд хоёрдугаар орлогчоор нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөөг дэвшүүлэн томилуулсан бөгөөд тэрбээр ч ажилдаа өнгөрсөн даваа гаригаас оржээ. 

Ж.Сандагсүрэнгийн хувьд өмнө нь Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байгаад Нийслэлийн онцгой комиссын ажлыг "муу" гэсэн агуулгаар чөлөөлж, хоёрдугаар орлогчоор томилогдож байсан билээ. Хотын дарга хоёр орлогч, дөрвөн төслийн удирдагчтай ажилладаг билээ.