ТОДРУУЛГА: "Б.Дэлгэрсайхан гишүүн БНХАУ-ын иргэнийг "BTEG" гэх ажлын байран дээрээ дуудаж уулзаад, зодсон"

ТОДРУУЛГА: "Б.Дэлгэрсайхан гишүүн БНХАУ-ын иргэнийг "BTEG" гэх ажлын байран дээрээ дуудаж уулзаад, зодсон"

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэнийг зодож, хүндээр гэмтээсэн гэх мэдээлэл олны анхаарлыг татаж буй.  

Тус хэргийн хохирогч гэгдэг буй БНХАУ-ын иргэний талаар эх сурвалжаас тодруулахад "Тухайн иргэн нь Засгийн газрын гэрээгээр Олимпын гүүрийг барьж байгаа БНХАУ-ын иргэн. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан тухайн иргэнийг хэд, хэдэн удаа дуудаж, уулзах хүсэлт тавьж байсан учир өчигдөр Чингэлтэй дүүргийн Теди төвийн урд байрлах "BTEG" гэх ажлын байран дээрээ дуудаж уулзсан байна.

Ингээд маргаан үүсэж, улмаар орчуулагч эмэгтэйг нь гаргаж байгаад БНХАУ-ын иргэнийг зодсон аж. Тиймээс 17 цагийн орчимд Цагдаагийн байгууллага болон Яаралтай түргэн тусламж дуудаж, улмаар ГССҮТ-д очиж тусламж авсан байна. 

БНХАУ-ын иргэний зүүн хөлийн шилбэ нэлээд гүн зүсэгдэж, оёдол тавиулжээ. Мөн баруун хөлийн өвдөг, хамрын яс нь хугарсан байна. Түүнчлэн орчуулагчийг нь хүчээр таван давхраас буулгах үед түүний гар гэмтжээ.

БНХАУ-ын иргэн өглөөний таван цаг хүртэл байцаалт өгсөн бөгөөд одоогоор шокийн байдалтай байгаа аж. Түүнийг эмнэлэгт хэвтэж шаардлагатай гэсэн ч тэрбээр "Айдастай байгаа учраас татгалзсан болохыг эх сурвалж мэдээлэв. 

Харин энэ талаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан "Хятадын зам гүүрний компанитай би холбоогүй. Тэр хүнийг огт танихгүй. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа болохоор эцсийн шийдвэр нь гарахыг хүлээе. Та нар намайг харж байгаа биз дээ.

Би өөрөө хөл гар муутай, таягтай хэчнээн сар явж байгаа хүн. Яаж хүн зодох вэ дээ.Энэ бол худлаа мэдээлэл" хэмээгээд байгаа. 

Харин цагдаагийн байгууллагад "Ийм хэрэг гарсан нь үнэн. шалгаж байгаа" гэдгийг онцолсон байдаг.