Авлигын 90 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

Авлигын 90 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн баталсан юм. Энэ үеэр Авлигатай тэмцэх ажлын хүрээнд төсөвт орлого орж байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээллээ.

Тэрбээр "Төрийн үйлчилгээг цахимжуулж, бүх шатны байгууллагууд хяналтын горимд ажиллах зарчим тусгагдсан. Авлига, хээл хахуулийг бууруулах асуудал нь төсвийн орлогыг нэмэгдүүлэх үндсэн зарчим болохыг бид харж байна. Авлигатай тэмцэх газар 90 тэрбум төгрөгийг авлигын орлогоос хуримтлуулсан. Нэг их наяд гаруй төгрөгийн хөрөнгө хураагдсаж, царцсан байна.

Үүгээр төсвийн орлогын нэмэгдүүлэх асар их болож байгаа. Энэ бүхэн нь төсвийн ил тод байдал, төсвийн үр ашгийг сайжруулах хичнээн хэмжээний нөөц боломж байгааг харуулж буй бодит жишээ юм" гэв.




Өнөөдөр морь өдөр

19 цагийн өмнө