Х.Баттулга, У.Хүрэлсүх нараар ахлуулсан зөвшилцлийн ажлын хэсэг хуралдаж байна

Х.Баттулга, У.Хүрэлсүх нараар ахлуулсан зөвшилцлийн ажлын хэсэг хуралдаж байна

Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар ирэх сарын 30, 31 ны өдрүүдэд “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” ҮХНӨ-ийн асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах нь зөв гэж шийдвэр гаргасан.

Харин Ерөнхийлөгчийн Тамгын газраас Ерөнхийлөгч Х.Баттулга ҮХНӨ-ийн төслөө татаж байгаа тухай мэдэгдсэн. Харин нийт 29 тэрбум төгрөгөөр хийгдэх ард нийтийн санал асуулгад “Монгол улсад Ерөнхийлөгч, Парламентын засаглал”- аас аль тохирох талаар ард нийтийн санал асуулгад оруулах саналтай байгаагаа мэдэгдсэн.

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нараар ахлуулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зөвшилцлийн ажлын хэсэг яг одоо хуралдаж байна. Тус хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгаас санал болгосон ард нийтийн санал асуулгад манай улсад Ерөнхийлөгч, Парламентын засаглалын аль тохирох талаар санал асуулгад оруулах эсэхийг ярьж байгаа ажээ.