ГХЯ: 20 хоногийн дараа Эрээн хотын боомтоор авто замын тээвэрлэлт хэвийн явагдана

ГХЯ: 20 хоногийн дараа Эрээн хотын боомтоор авто замын тээвэрлэлт хэвийн явагдана

БНХАУ Эрээн хотын боомт нээгдэх эсэх асуудлаар гадаад харилцааны дэд сайд мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Одоогоор БНХАУ-ын Эрээн хотын боомтын авто замын тээвэрлэлт болон зорчигч хязгаарлалттай байгаа. Харин төмөр зам хэвийн явж байна. Ирэх 20 хоногт авто замын тээвэрлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг асуудлаар бид нөгөө талтай хэлэлцсэн. Монгол Хятад жолоочид хоорондоо хавьтал болохгүй, чингэлгээ солилцож авто замын тээвэрлэлтээ нэмэгдүүлэх боломжтой гэж Эрээн хотын зүгээс санал тавьсан. Бид бол үүнийг хүлээж авч байгаа. Одоо бид 19 хоногийн хугацаанд Монголын жолооч нараа бэлдэх, чингэлгүүдээ бэлдэх, өөрсдийн хилийн цэгийн талбайг засах, эдгээр ажлуудыг хийнэ. Тэрнээс өмнө дуусгавал наана нь ч хэвийн явж болно. Өөрөөр хэлбэл 20 хоногийн дараа авто замын тээвэрлэлт хэвийн үргэлжилнэ гэсэн үг" гэв.