ХОМ: Сан-Францискод суух Консулаар томилогдсон Б.Баярсайхан гишүүний нөхөр П.Баярмагнай 4 тэрбум 500 саяын орон сууцтай

ХОМ: Сан-Францискод суух Консулаар томилогдсон Б.Баярсайхан гишүүний нөхөр П.Баярмагнай 4 тэрбум 500 саяын орон сууцтай

УИХ-ын гишүүн Б.Баярсайханы нөхөр П.Баярмагнай АНУ-ын Сан-Франциско хотод суух Консулаар томилогджээ.

Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын даргаар ажиллаж байсан түүнийг уг албанд томилогдсон нь эхнэрийнх нь нөлөө байсан хэмээн олон нийт хардаж байна.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Сан-Франциско хотод суух консулаар томилогдох тухай яригдаж байсан билээ. Гэсэн ч тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдож эл дуулианы чимээ намжсан.

Тэгвэл эрхэм гишүүний нөхөр П.Баярмагнай эхнэрийнхээ "мөрөөдлийг гүйцээж, дээрх албанд томилогджээ. Тиймээс ч энэ оны эхээр хийгдсэн түүний томилгоо олны анхаарлаас холуур, нам гүм явагдсан бололтой. 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАЯРСАЙХАНЫ НӨХӨР П.БАЯРМАГНАЙ 342 САЯЫН ҮНЭ БҮХИЙ ДӨРВӨН АВТОМАШИНТАЙ

Тэрбээр 2020 онд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нийт орлогоо 12 сая 355 мянган, гэр бүлийн орлого 107 сая 18 мянга, 342 саяын үнэ бүхий дөрвөн автомашин, 4 тэрбум 500 саяын орон сууц, 92 саяаар үнэлэгдэх адуу 10, үхэр 50 хонь 200, Май кап дизайн ХХК, Трот интернэшнл ХХК-тай хэмээн мэдүүлсэн байна. 

П.Баярмагнай нь МСНЭ-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нэгэн аж. Тэрбээр АНУ-ын Уолдроф коллеж, Денвер семинар сургуулийг тус тус дүүргэсэн, Олон Улсын Пресс Клубын дэд ерөнхийлөгч, Гадаад харилцааны яамны гадаад сурталчилгаа, соёлын соёлын харилцааны газрын дарга зэрэг албан тушаал хашиж байжээ.