БАРИМТ: УИХ-ын гишүүн Т.Аубакирын Баян-Өлгийн Халамжийн газрын даргад зүтгүүлж буй дүү Х.Амирыг төрийн албанд ТЭНЦЭХГҮЙ гэжээ

БАРИМТ: УИХ-ын гишүүн Т.Аубакирын Баян-Өлгийн Халамжийн газрын даргад зүтгүүлж буй дүү Х.Амирыг төрийн албанд ТЭНЦЭХГҮЙ гэжээ

УИХ-ын гишүүн Т.Аубакир өөрийн хүргэн З.Азатыг Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын даргаар томилуулсан. Уг томилгоо нь Баян-Өлгий аймаг дахь босоо удирдлагатай хүчний байгууллагын удирдлагаар монгол хүн томилно гэдэг төрийн хар хайрцаг алдагдсаныг илэрхийлж буй юм. Тиймээс ч үүнийг иргэд, олон нийт нэлээн шүүмжилсэн. 

Ганц үүгээр зогсохгүй тус аймгийн төрийн бүхий л шатны байгууллагад УИХ-ын гишүүн Х.Баделхан, Т.Аубакир нар өөрийн ах дүү, хамаатан саднаа томилуулж "ургийн мод"-оо цэцэглүүлсэн байдаг. Энэ талаар бичвэл урт жагсаалт гарна. 

Хамгийн сүүлийн ганц жишээг дурдахад, Т.Аубакир нь тус аймгийн Халамжийн газрын даргад өөрийн хамаатны хүүхэд Х.Амир гэх залууг томилуулахаар зүтгүүлж эхэлжээ. Тодруулбал, "Х.Амирыг Баян-Өлгий аймгийн Халамжийн газрын даргаар томилуулж өгнө үү, дэмжинэ үү" гэсэн утгатай бичгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад хүргүүлсэн байна. 

Гэтэл Х.Амирыг төрийн албанд тэнцэхгүй. Төрийн албан хаагчийн тангарагийн хуудсыг нь хүчингүй болгох ёстой гэдэг бичгийг Төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн есдүгээр сард гаргаж байжээ. Тэгэхээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нь Х.Амирыг томилбол төрийн албаны хуулийн зөрчих нь. 

АЛБАН БИЧИГ