Д.Сумъяабазар: Нийслэлд 2024 он гэхэд хөнгөн галт тэрэгний эхний шугамыг оруулна гэдгийг би шууд амлая

Д.Сумъяабазар: Нийслэлд 2024 он гэхэд хөнгөн галт тэрэгний эхний шугамыг оруулна гэдгийг би шууд амлая

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж буй. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Миний зорьж буй ажил бол нийтийн тээврийн парк шинэчлэлт буюу дан давхар нийлсэн цахилгаан автобус. Манай хотын иргэд дуу чимээний бохирдолд асар ихээр өртөж байгаа. Цахилгаанаар явдаг дулаан тохилог автобус байх ёстой байна.

Хоёрдугаарт, тулгуур бүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэгний судалгаа хийж байна. 2024 он гэхэд эхний шугамыг оруулна гэдгийг би шууд амлая. Гэхдээ дүүжин тээвэр шиг нааш цаашаа болохгүй байх гэж бодож байна” гэв.