ЗГ: Төрийн байгууллагаас бусад аж ахуйн нэгж, байгууллагууд шинэ жилийн баярыг цомхон хэмжээнд тэмдэглэж болно

ЗГ: Төрийн байгууллагаас бусад аж ахуйн нэгж, байгууллагууд шинэ жилийн баярыг цомхон хэмжээнд тэмдэглэж болно

Засгийн газрын аравдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар төрийн байгууллагуудыг шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглосон билээ. 

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн байгууллагаас бусад аж ахуйн нэгж, байгууллагууд шинэ жилийн баярыг тэмдэглэж болно хэмээн үзжээ.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Монгол Улсын Ерөнхий сайд арваннэгдүгээр сарын нэгнээс урлаг, спортын тоглолтыг нээх шийдвэр гаргасан. Ингэхдээ коронавирусийн бүүстэр тунг хийлгэсэн байх, хэрэв хийлгээгүй бол төлбөртэй шинжилгээнд хамруулах гэсэн шаардлага тавьж байгаа.

Төрийн байгууллагаас бусад аж ахуйн нэгж байгууллагууд цомхон хэмжээнд шинэ жилийн баярыг тэмдэглэж болно гэж үзсэн. Гэхдээ бүүстэр тунг 50 хувьд хүргэж, дараа дараагийнхаа үйл ажиллагааг нээх шаардлагатай байгаа гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 16 хувь, зорилтод бүлгийн 26 хувийг коронавирусийн бүүстэр тунд хамруулаад байгаа" гэв.