М.Тулга: АН-ын анхдугаар үндэсний чуулганыг зохион байгуулна

М.Тулга: АН-ын анхдугаар үндэсний чуулганыг зохион байгуулна

Өнөөдөр /2021.11.18/ Ардчилсан намын дарга М.Тулгат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр энэ үеэрээ  "Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10 Олон улсын хүний эрхийн өдөр гэгддэг. 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд анх Ардчилсан холбооны жагсаал Соёлын төв ордны гадна талбайд болж байсан. Ер нь арванхоёрдугаар сар Ардчилал хүний эрх, чөлөөт нийгмийн хэлэлцдэг онцлогтой сар. Тиймээс арванхоёрдугаар сарын 06-наас 10-ны хооронд “Хүний эрхийн үндэсний чуулган” нэрийн дор Ардчилсан намын анхдугаар үндэсний чуулган зохион байгуулна” гэлээ.