МИАТ компани Улаанбаатар-Пукет чиглэлийн аяллын захиалгат нислэгийг амжилттай үйлджээ

МИАТ компани Улаанбаатар-Пукет чиглэлийн аяллын захиалгат нислэгийг амжилттай үйлджээ

МИАТ ТӨХК нь  “Airmarket holiday”, “New Juulchin Tours”, “Lets Travel”, “Juulchin” компаниудтай хамтран Улаанбаатар - Пукет чиглэлийн аяллын захиалгат нислэгийг амжилттай үйлдэж 2021 оны 11-р сарын 22-ны өдөр 13:30 цагт Пукет ОУНБ-д газарджээ. Цар тахлын урт хугацааны хөл хорионы дараа Пукет ОУНБ-ын Газрын үйлчилгээний шинэ хамтрагч AOTGA биднийг усан хөшиг татан хүндэтгэлтэйгээр угтан авсан талаар МИАТ-аас мэдээллээ.