Д.Амартүвшин: Аж ахуй нэгжүүд цагийн хязгаарлалтаас болж хүнд байдалд орсон

Д.Амартүвшин: Аж ахуй нэгжүүд цагийн хязгаарлалтаас болж хүнд байдалд орсон

Аж ахуй нэгжийг төлөөлөн “Тэвчээр тасарлаа хөдөлгөөн”-ий үүсгэн байгуулагч  Э.Амартүвшин, Д.Булгантамир:болон Чингэлтэй дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч н.Баярмагнай нар хэвлэлийн бага хурлыг хийлээ

Энэ үеэр Э.Амартүвшин, "Аж ахуй нэгжүүдийн цагийн хязгаарлалтаас болж бизнес эрхлэгчид болон аж ахуй нэгжүүд хүнд байдалд орсон. Учир нь өглөө оройд автобусаар хэдэн зуун мянган иргэн үйлчилж байна. Гэтэл орой 30-50 хүн ордог нийтийн цэнгээний газар орохоор мэргэжлийн хяналт, цагдаа нар ирж дарамталж байна. Үүнээс болж орон байрны архидалт утгаа алдлаа. Орой болгон байрны гадаа цагдаа ирж нэг хүн авч явж байна. Гол нь хүмүүс уудаг газраа уухгүй хүүхдийнхээ, эхнэрийнхээ, хутганыхаа хажууд архи ууж байна. Маш олон газрууд нууцаар ажиллаж байна. Хоёр жилийн турш хаалттай байсан учраас өнгөрсөн хугацаанд үүссэн өр шир, түрээсээ төлөх шаардлагатай. Хэдийгээр 00 цагаас хаах ёстой гэж байгаа боловч байгууллагуудын 50 орчим хувь нь нууцаар ажиллаж байна. Иймээс хуулийг гууль болгосон журмаа цуцлах хэрэгтэй" гэв.

Д.Булгантамир: "Цагийн хязгаарлалтаас болж жил гаран хугацаанд нийгмийн даатгалаа төлж чадаагүй. Гэтэл Засгийн газар, УОК-ын шийдвэрээс болж банкны хар дансанд орсон. Цагийн хязгаарлалтаас болж зээлээ төлж чадахгүйн улмаас хар дансанд оруулсан. Бидэнд тулгарч буй асуудлыг ч банк нь хүлээж аваагүй. Саяхнаас оройн 00 цаг хүртэл ажиллахаар болсон. Яг үнэндээ бар, паб, караокед үйлчлүүлэгчийн идэвхтэй цаг нь 22 цагаас хойш шүү дээ" гэлээ.