ТОДРУУЛГА: Замын-Үүд, Эрээн боомтын хооронд Чингэлэг солилцох туршилт өнөөдөр хийгдээгүй

ТОДРУУЛГА: Замын-Үүд, Эрээн боомтын хооронд Чингэлэг солилцох туршилт өнөөдөр хийгдээгүй

БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар гарсан тул тус боомтын үйл ажиллагааг зогсоож, тодорхойгүй хугацаанд хилээ хаагаад байгаа билээ. Энэ нь манай улсын худалдаа, эдийн засагт сөргөөр нөлөөлж эхлээд буй.  

Харин БНХАУ-ын талаас Эрээн хотын боомтоор хилээ нээхийн тулд манай улсад тодорхой дөрвөн шаардлагыг тавьсан гэх мэдээлэл бий. Мөн өнгөрөгч Пүрэв гараг /2021.11.26/-т хоёр улсын хоорондын ажлын хэсгийн цахим хурал болж, өнөөдөр /2021.11.30/ чингэлэг тээврийн солилцоог туршиж үзээд, энэ өдрөөс 10 хоногийн дараа солилцоог хэвийн горимд оруулах талаар ярилцсан байдаг.

Тэгвэл өнөөдөр Замын-Үүд, Эрээн хотын хооронд “чингэлэг солилцох туршилт” хийгдээгүй талаар албаны эх сурвалж бидэнд мэдээллээ. Улмаар ойрын хугацаанд туршилтаа хийгээд, болсон гэж үзвэл нэн даруй эхлүүлнэ гэжээ.