“Монгол Улс Ардчиллын замаар 30 жил" онол практикийн хурал болж байна

“Монгол Улс Ардчиллын замаар 30 жил" онол практикийн хурал болж байна

“Олон улсын ардчиллын өдөр” жил бүрийн есдүгээр сарын 15-нд тохиодог. Харин Монгол Улсад анх удаа Ардчилсан намын санаачлагаар “Олон улсын ардчиллын өдөр”-ийг “SAVE DEMOCRACY” буюу “АРДЧИЛЛАА ХАМГААЛЪЯ-2020” уриан дор өнөөдөр /2019.09.13/ тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ “Монгол Улс ардчиллын замаар 30 жил-Ардчилал бидэнд юу өгсөн бэ” сэдэвт онол практикийн бага хурлаар эхэллээ.

Онол, практикийн бага хуралд Туушин зочид буудалд зохион байгуулагдаж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга З.Нарантуяа, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нарын удирдлагуудаас гадна гишүүд, дэмжигчид болон бусад улс төрийн намын төлөөллүүд, эрдэмтэн, судлаачид, олон улсын байгууллагууд, Монгол дахь дипломат албадын төлөөлөл бүхий зочид, төлөөлөгчид оролцож байна.