С.Жавхлан МАХН-д хоёр дахь удаагаа элссэн үү

С.Жавхлан МАХН-д хоёр дахь удаагаа элссэн үү

 

Тэрбээр "За ингээд манай ширээний анд, бие даагч С.Жавхлан маань албан ёсоор хоёр дахь удаагаа намын гишүүн боллоо. Баяр хүргэе. Өмнө МАХН-ын гишүүнээс татгалзаж байсан. Мэдээж Х.Баттулга хуруу шилний намаа МАХН-ын бөөрөнд наах байх. Тиймээс дургүй ч гэсэн МАХН-ын гишүүн 2 дахиа болох нь дээ" хэмээн жиргэжээ. 

С.Жавхлан 2012 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшиж байсан ч тун удалгүй гишүүнээсээ татгалзсан байдаг. Харин 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшээд сонгогдсон юм. С.Жавхлан МАХН-д элссэн талаар албан ёсны байр сууриа илэрхийлээгүй бөгөөд УИХ-ын чуулганы хуралдаандаа ч ирж суулгүй удаж байгаа билээ.