Б.Энх-Амгалан: Бид далбаагаа мандуулсны төлбөрт жилд НЭГ САЯ ам.доллар олдог

Б.Энх-Амгалан: Бид далбаагаа мандуулсны төлбөрт жилд НЭГ САЯ ам.доллар олдог

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Далайн захиргаа гэдэг байгууллага Зам, тээврийн хөгжлийн яамны Далайн хэлтэст харьяалагддаг. Энэ байгууллага төрөөс цалинждаггүй. Бид далбаагаа мандуулсны төлбөрт жилд 1.2-1.5 сая ам.доллар олдог. Түүгээрээ цалинждаг байгууллага. Дээрээс нь энэ орлогоос Сингапурт байсан төлөөлөгчийн газрын санхүүжүүлдэг байсан. Мөн тодорхой хэсэг нь Монгол Улсын төсөвт төвлөрдөг.

Олон улсын нэгдэн орсон конвенцууд болон аудитын дүгнэлтээр Засгийн газар далайн захиргааны асуудлаа шийдэж нэг мөр болго гэж байгаа юм. Тиймээс хуулийг шинэчлэх шаардлага үүссэн. 2003 оноос хойш нийт 4,000 гаруй онгоц манай далбааг мандуулсан.  Үүнээс яг одоогоор манай бүртгэлд 24 орны 177 онгоц Монгол Улсын далбааны дор үйл ажиллагаа явуулж байна" гэв.