ВИДЕО: Замын-Үүд, Эрээн боомтын хооронд “чингэлэг солилцох” туршилтыг өчигдөр хийв

ВИДЕО: Замын-Үүд, Эрээн боомтын хооронд “чингэлэг солилцох” туршилтыг өчигдөр хийв

БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар гарсан тул Эрээн боомтын үйл ажиллагааг зогсоож, тодорхойгүй хугацаанд хилээ хаагаад байгаа билээ. Энэ нь манай улсын худалдаа, эдийн засагт сөргөөр нөлөөлж эхлээд буй.

Харин БНХАУ-ын талаас Эрээн боомтыг нээхийн тулд “хилийн тэг цэгт чингэлэг шилжүүлэх ачих талбайг Хятадын хөрөнгө оруулалтаар байгуулж, өдөрт нэг талдаа 50 чингэлэг солилцох” зэрэг шаардлагыг тавьсан байдаг. Харин өнгөрөгч арваннэгдүгээр сарын 30-ны өдөр эхний чингэлэг солилцоог хийж, турших байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан юм. Тэгвэл өчигдөр чингэлэг солилцооны туршилтыг өчигдөр /2021.12.03/ хийсэн талаар нэгэн иргэн өөрийн твиттер хуудастаа нийтэлжээ.