ЧУУЛГАН: "Эрдэнэт" үйлдвэрийн онцгой дэглэмийг ЗУРГААН сараар сунгалаа

ЧУУЛГАН: "Эрдэнэт" үйлдвэрийн онцгой дэглэмийг ЗУРГААН сараар сунгалаа

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна.  Хуралдаанаар “Эрдэнэт" үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.

Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, "Монголросцветмет” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэм, түүний хэрэгжилтийн явцыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд онцгой дэглэм тогтоосон нөхцөл байдал бүрэн арилаагүй тул онцгой дэглэмийг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Онцгой дэглэм тогтоосноор хоёр үйлдвэрийн газрын үйл ажиллагаа жигдэрсэн бөгөөд шалгалтын актаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхэд нэлээд хугацаа шаардагдахаар байна гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тодотгов.

Гишүүд тогтоолын төслийн талаар асуулт асууж дууссаны дараа Эрдэнэт" үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураахад чуулганы хуралдаанд оролцсон нийт 42 гишүүний 31 нь дэмжсэн буюу 73.8 хувиар дэмжлээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.