ВИДЕО: Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний урлагийн их театрын макетыг шүүмжлэв

ВИДЕО: Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний урлагийн их театрын макетыг шүүмжлэв

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейн архитекторуудтай уулзаж төсөл, макеттай танилцлаа.

Макетуудтай танилцах үеэрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх "13 дугаар зуун тэр аяараа Чингис хаантай холбоотой. Энэ музей Байгалийн түүхийн музейн суурин дээр баригдах бөгөөд Чингис хааны нэр дор бүх хааны онцлогийг харуулсан түүхэн музей болох учиртай.

Харин Байгалийн түүхийн музей нь Их тэнгэрийн аманд ашиглалтад орох бөгөөд ажил нь эхэлчихсэн явж байгаа. Засгийн газраас ийнхүү барихаар болсон нь ард түмнээ соён гэгээрүүлэх, түүх дурсгалаа олон түмэндээ таниулах зорилготой.  

Тус хоёр барилга дээр нэмээд Үндэсний урлагийн их театр, Номын сангийн барилга дөрвийг эхний ээлжид ашиглалтад оруулах бөгөөд 2020 оны төсөвт сууна. Энэ дөрвөн ажлын дараагаар Дуурь бүжгийн эрдмийн театр, Драмын театр, Төв номын сангийн барилгын засварыг хийнэ.

Түүнчлэн музей барих зарим ажлын хэсгийнхэнд хандаж, "Засгийн газар газар, мөнгө төгрөгийн асуудлуудыг нь газар дээр нь шийдэж өгсөн байхад яагаад ажиллахгүй байгаа юм. Ажил хийвэл хий, хийхгүй бол больцгоо. Та нарын ард чадалтай, чадвартай залуучууд олон байна.  Төрийн ордонд оруулж ирсэн Үндэсний урлагийн их театрын тэр макетаа хар. Арван жилийн хүүхэд ч ийм макет хийхгүй. Хүн харахад ойлгомжтой Чингис хааны музейн макет шиг юм хийгээд тавьж болохгүй байсан юм уу" хэмээн шүүмжлэлийг ч мөн хэллээ.