Өнөөдөр манай улсын анхны автомашин үйлдвэр “Барс мотор”-ын Мозо брэнд нээлтээ хийж байна

Өнөөдөр манай улсын анхны автомашин үйлдвэр “Барс мотор”-ын Мозо брэнд нээлтээ хийж байна

ОХУ-ын “Gazeta.Ru” сайтад мэдээлснээр Монгол улсын хамгийн анхны үндэсний автомашин үйлдвэрлэлийг бий болгосон Барс моторын шугам өнөөдөр нээгдэж байгаа талаар мэдээлжээ.

Тодруулбал, тус үйлдвэр нь жилдээ 2500 ширхэг машин угсрах бөгөөд борлуулалтын үнэ нь 59 сая төгрөг байгаа аж. Мозо гэх нэр нь Монгол Зон Олон гэсэн утга бүхий бөгөөд тус компани нь нийслэл Улаанбаатарт төвтэй хэдий ч БНХАУ-ын “Zotye” компанитай хамтран бүтээсэн кроссоверуудыг худалдаанд гаргана гэжээ.