Л.Халтар: Замын-Үүд-Эрээний боомт энэ долоо хоногт нээгдэнэ

Л.Халтар: Замын-Үүд-Эрээний боомт энэ долоо хоногт нээгдэнэ

МАН-ын 30 дугаар Их хурал өнөөдөр /12.06/ “UB palace”-ийн их танхимд үргэлжилж байна. Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Шинэ сэргэлтийн бодлого”-оор МАН хоёр длахь зуун жилдээ хийх ажлыг тоймлон хүргэж байгаа гдгийг онцолсон. Харин тэрээр ачаа тээврийн өнөөгийн нөхцөл байдлын талаар “Тээврийн урсгалын хувьд хүндрэлтэй байна. Ялангуяа, авто боомтууд дээр машины тоо хязгаарлагдсан. Замын-Үүд боомтоор задгай ачаануудыг Хятадын талаас түр хугацаагаар хүлээн авахаас татгалзаж, зөвхөн чингэлэгт тээвэр хийхээр болсон.

Замын-Үүд-Эрээний боомт энэ долоо хоногт нээгдэнэ гэсэн бодолтой бид бэлтгэл ажлаа хангаж байна. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагаас долоо хоног Зам тээврийн хөгжлийн яам болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөл Замын-Үүдэд ажлаад ирсэн. Дундын бүс дээр цаанаас орж ирэх чингэлэгтэй ачааг шилжүүлж ачих бэлтгэл ажил Монголын талаас бүрэн хангагдсан” гэлээ.