Төвийн бүсийн эрчим хүчний нөөц ойрын хугацаанд шавхагдаж болзошгүй нөхцөл байдал үүсжээ

Төвийн бүсийн эрчим хүчний нөөц ойрын хугацаанд шавхагдаж болзошгүй нөхцөл байдал үүсжээ

2021 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүч хамгийн өндөр ачаалалтай байсан нь төвийн бүс аж. Тус өдөр төвийн бүсэд эрчим хүчний хэрэглээ 19.00 цагт хамгийн их буюу 1274 мВт-д хүрчээ.

Хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний хэмжээг мөнгөн дүнгээр тооцож үзэхэд 4 гаруй тэрбум төгрөг болсон аж. Цаашид энэ хэвээр хэрэглээ өссөөр байвал дотоодын нөөц хүрэлцэхгүй, цахилгааны хязгаарлалт хийхэд хүрнэ гэдгийг албаныхан хэлж байна. Хэрэв өдөрт хэрэглэх цахилгаан эрчим хүч 1400 мВт-д хүрвэл улсын хэмжээнд аль нэг бүсэд цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийхээс өөр аргагүй. Тиймээс айл өрхүүдээс оргил ачаалалтай үе буюу 17-21 цагт цахилгааны хязгаарлалт хийх хэрэгтэй болсныг онцолж байна.

ВИДЕО: