БНХАУ-ын Эрээний боомт маргаашаас хилээ бүрэн нээнэ

БНХАУ-ын Эрээний боомт маргаашаас хилээ бүрэн нээнэ

Өчигдөр /2021.12.08/ Гадаад харилцааны дэд сайд болон Эрээний ерөнхий консул, төрийн бусад холбогдох албаны мэргэжилтнүүд хамтран  хил дээр очиж, туршилтаар чингэлэг солилцох, тээвэрлэх бэлтгэл бүрэн хангагдсан талаар мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин хэвлэл мэдээллийнхэнд тайлбар өглөө. Тэрбээр, "Туршилт амжилттай болсон. Иймд маргаашаас эхлэн хил нээгдэж автозамын тээврийг хэвийн явуулахаар болж хүлээгдэж байна. Эхний ээлжинд мэдээж ковидын халдварын тохиолдол бүртгэгдэхээс өмнө ачаа бараатайгаа хил дээр саатсан 150 автомашиныг гаргана. Харин Солонгосоос ирж байгаа каргоны хувьд Тяньжин дээр саатсан. Нийт 4800 гаруй чингэлгийг татах шаардлагатай. Өдөрт гурван чингэлэг татахад хоёр чингэлэг тогтмол нэмэгдэж байна" гэв.