Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт байгуулжээ

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт байгуулжээ

Өнөөдөр буюу арван нэгдүгаар сарын 09-ны өдөр "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл"-ийн хаалтын үйл ажиллагаа боллоо.

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яам, Германы GFA зөвлөх компанитай хамтран 2016 оноос Монгол Улсад Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг амжилттай хэрэгжүүллээ. Тэгвэл өнөөдөр төслийн хүрээнд гарсан үр дүн, амжилтыг танилцуулах хаалтын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний Загвар төвийг аймаг дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн (ХХҮГ/Х) дэргэд 2017 оноос хойш үе шаттайгаар нээсэн бөгөөд одоогийн байдлаар 21 аймаг, 9 дүүрэг, Нийслэлийн хөдөлмөр эхлэлтийн газарт нийт 31 Загвар Төв ажиллаж байна. Тус загвар төв нь хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа залуучууд, ялангуяа дөнгөж сургууль төгссөн, ажлын туршлага бага залуучуудыг идэвхижүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн хэд хэдэн шинэлэг үйлчилгээ, арга хэрэгсэлийг нэвтрүүлсэн юм. Үүний зэрэгцээ хувиараа  хөдөлмөр эрхлэх, бизнес эрхлэх сонирхолтой залуучуудад тусгайлан зориулсан Модуль сургалтанд хамрагдаж, бизнес санаагаа олох, хөгжүүлэх, төлөвлөх чиглэлээр мэдлэг ур чадвараа өргөжүүлэн хөгжүүлэх боломжийг олж байгаа юм.

Тус төвөөр дамжуулан ажил хайгч залуучуудад ажлын дадал, туршлага эзэмшүүлэх “Интерншип” туршилтын хөтөлбөрийг төслийн хүрээнд 2020-2021 онд нийт 10 аймаг, дүүргийн ХХҮГ/Х, ажил олгогч нартай хамтран хэрэгжүүлсэн.  

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Германы GFA зөвлөх үйлчилгээний компани хэрэгжүүлсэн бөгөөд төслийн өмнөх үе шат буюу 2012-2016 онд Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт үйл ажиллагаа явуулсан.




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө