ТОДРУУЛГА: Үдээс хойш эхний ээлжийн 25 автомашин БНХАУ-ын Эрээн боомтоос гарна

ТОДРУУЛГА: Үдээс хойш эхний ээлжийн 25 автомашин БНХАУ-ын Эрээн боомтоос гарна

Эрээн, Замын-Үүд боомтын ачаа тээвэрлэлт өнөөдрөөс эхэлнэ. Тодруулбал, Манай улс Хятадын талаас гаалийн хашаанд ачилтад үлдсэн 150 орчим тээврийн хэрэгслийг татахаар төлөвлөсөн байна.

Тэгвэл тээвэрлэлт эхэлсэн эсэхийг Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Өнөөдөр үдээс хойно эхний ээлжийн 25 автомашин наашаа гарна. Ер нь өдөрт 25-30 автомашин гаргахаар төлөвлөсөн байгаа" гэлээ. 

Ташрамд өгүүлэхэд, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин "Энэ сарын 8-ны өдөр Замын-Үүд боомтод ажиллаж хоёр талын хамтарсан туршилт хийсэн. Уг туршилтаар чингэлэг солилцох, тээвэрлэх бэлтгэл хангагдсан гэж хоёр тал үзэж ачаа тээвэрлэлтийг БНХАУ-ын тал зөвшөөрснөөр өнөөдрөөс /2021.12.10/ хэвийн эхлүүлэхээр болсон" гэдгийг мэдээлсэн юм.