ОХУ агаарын хилээ нээсэн тул “Хүннү Эйр” компани Улаан-Үд хот анхны нислэг хийжээ

ОХУ агаарын хилээ нээсэн тул “Хүннү Эйр” компани Улаан-Үд хот анхны нислэг хийжээ

Коронавируст цар тахлын үеийн гадаад иргэний зорчих хөдөлгөөнийг зохицуулж буй ОХУ-ын Засгийн газрын 635 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралт буюу иргэд нь агаарын боомтоор ОХУ-д нэвтрэх улсуудын жагсаалтад Монгол Улсыг оруулах тухай шийдвэр 12 дугаар сарын 6-нд албажсан.

Ингэснээр Монгол Улсын иргэд ОХУ руу агаарын боомтоор шууд зорчих болон тус улстай агаарын хил нь нээлттэй улс орнуудаас зорчих, дамжин өнгөрөх боломж бүрдсэн. Тэгвэл ОХУ агаарын хилээ нээснээс хойш “Хүннү Эйр” компани Улаан-Үд хотын чиглэлийн анхны нислэгээ амжилттай гүйцэтгэсэн байна.




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө