Хүний амь бүрэлгээд айлийн хашаанд хаясан хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна

Хүний амь бүрэлгээд айлийн хашаанд хаясан хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна

Есдүгээр сарын 15-ны өдөр буюу өчигдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо гэх газарт хүн амины хэрэг гарсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Хэргийн газрын үзлэг шалгалтаар, тус газарт оршин суух хаягтай 34 настай эрэгтэй М-ийн амь насыг нь хохироогоод цогцсыг нь хөрш айлынх нь хашаанд үлдээсэн байсныг олж тогтоосон байна.

Уг хэрэгт цагдаагийн байгууллага хойшлуулашгүй ажиллагаа явуулж хүн амины хэрэг үйлдсэн Архангай аймгийн харъяат 29 настай Д-г саатуулан шалгаж байна. Учир нь энэхүү хүн амины хэргийг үйлдсэн гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдон шалгагдаж байгаа сэжигтэн нь хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан аж.

Уг хэргийн мөрөөр цагдаагийн алба хаагчид хэргийн газраас дөрвөн хүнээс мэдүүлэгт авч хэргийн материалд хавсаргасан бөгөөд үргэлжлүүлэн Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна.