Эмэгтэй хүний амь насыг бүрэлгээд голын эрэгт хаясан этгээдийг эрэн сурвалжилж байна

Эмэгтэй хүний амь насыг бүрэлгээд голын эрэгт хаясан этгээдийг эрэн сурвалжилж байна

Есдүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар нутагт байрлах Сэлбэ голын эргээс 40 орчим насны, нүцгэн эмэгтэй хүний цогцос олдсон талаар өмнө нь бид мэдээлсэн.

Урьдчилсан шалгалтаар амь хохирогч нь тус дүүрэгт оршин суух хаягтай, 48 настай О болох нь тогтоогдсон байна. Амь хохирогч талийгаач эмэгтэй бусдад зодуулсны улмаас биед олон тооны шарх үүсэж, хүчирхийлүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ.

Хэргийн газраас 40 кадр зураг авч, эд мөрийн баримтаар нэг ширхэг архины шил, гурван ширхэг шар айрагны лааз, цаасан аяга зэргийг хураан авч, шинжилж байна. Түүнчлэн дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар албаныхан мэдээллээ. Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа гэх бөгөөд цагдаагийн алба хаагчид сэжигтэнг барихаар ажиллаж байна.