ТАСС: В.Путин, У.Хүрэлсүх нар хоёр орны хэтийн төлөв, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно

ТАСС: В.Путин, У.Хүрэлсүх нар хоёр орны хэтийн төлөв, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно

Ерөнхийлөгч Владимир Путин Пүрэв гараг/2021.12.16/-т Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй нүүр тулан хэлэлцээ хийнэ хэмээн Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллээ. Тэд хоёр орны хэтийн төлөв, стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, олон улсын  тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын хэлж буйгаар энэ долоо хоногт В.Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй виртуал уулзалт хийнэ. Мөн Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой теле хурал хийхээр төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: TACC