Өнгөрсөн есдүгээр сард Шри Ланк улсын нутаг дэвсгэрээс аварга том цэнхэр индранил чулуу олдсон байна. Тэгвэл индралыг саяхан олон нийтэд нээлттэй танилцуулжээ.
Үнэт эрдэнэ судлаачдын мэдээлснээр цэнхэр индранил 310 кг жинтэй байсан бөгөөд одоогоор олдсон Дэлхийн хамгийн том эрдэнээр тооцогдож байгаа аж. Индранил чулууг хойд Ратнапура нутгаас нутгийн иргэд санамсаргүй байдлаар олж нээжээ. Ратнапура нь Шри Ланкын үнэт эрдэнийн өлгий гэгддэг.