"Nissan Note" Японы оны шилдэг автомашинаар тодорчээ

"Nissan Note" Японы оны шилдэг автомашинаар тодорчээ

2021-2022 оны Японы оны шилдэг автомашинаар Nissan Note болон Note Aura тодорлоо. Ниссан энэ шагналыг нийтдээ тав дахь удаагаа хүртэж байна.

Тэмцээний шүүгч Токиогоос холгүй байх автодром дээр машиныг унаж үзээд, "Note" машинд дээд оноо болох 335 оноог өгсөн байна. Харин түүний араас хоёрдугаар байранд "Toyato GR86/Subaru BRZ", гуравдугаар байранд "Honda HR-V" нар бичигджээ.

Энэхүү шагналын төлөө арван машин өрсалдсөн ба тэдний дунд "Toyota Land Cruiser 300" "Chevrolet Corvette" "Toyato GR86/Subaru BRZ" "Mitsubishi Outlander PHEV" гэх мэт машинууд байсан аж.

2020 оны 12-р сард худалдаанд гарсан цоо шинэ Note нь e-POWER цахилгаанжуулсан хөдөлгүүр, дээд зэргийн чимээгүй байдалаараа олон хэрэглэгчдийг байлдан дагуулсан. Эзэмшигчид мөн цахилгаан хөдөлгүүртэй автомашины шинэ эрин үеийг өдөөж буй Note-ийн гадна болон дотоод засал чимэглэлийн шинэлэг дизайныг өндөрөөр үнэлжээ. 8-р сард худалдаанд гарсан дээд зэрэглэлийн авсаархан шинэ Note Aura нь e-POWER хүч чадал, боловсронгуй интерьер, ангиллын чимээгүй байдал зэргээрээ өндөр үнэлгээ авсанаас гадна Японы "Bose Personal Plus" дууны системийг суурилуулсан анхны машин юм.

Эх сурвалж: Automotive World