Засгийн газрын ээлжит хурал Пүрэв гараг хүртэл хойшилжээ

Засгийн газрын ээлжит хурал Пүрэв гараг хүртэл хойшилжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн лхагва гарагт болдог. Тэгвэл энэ долоо хоногийн лхагва гараг /2021.12.29/-т бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаатай холбоотой ээлжит хуралдааныг өнөөдөр /2021.12.28/ хийхээр товлоод байсан бол, хурал хойшилж нөгөөдөр буюу Пүрэв гараг /2021.12.30/-т болохоор болжээ. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл болон нийт 34 асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан билээ.