Зах, худалдааны төвүүд өнөөдөр өөрсдийн хуваариар ажиллана

Зах, худалдааны төвүүд өнөөдөр өөрсдийн хуваариар ажиллана

Өнөөдөр /2021.12.29/ Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ой тохиож байна. Энэ өдөр “бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр” тул нийтээр амрах хуультай.

Тэгвэл өнөөдөр /2021.12.29/ худалдаа, үйлчилгээний томоохон захууд өөрсдийн хуваариар, дотоод зохион байгуулалтаараа ажиллах аж. Учир нь Нийслэлийн засаг даргын тамгын газар /НЗДТГ/-аас худалдааны зах, төвүүдийг амраах захирамжийг гараагүй байна. Мөн ирэх баасан гараг буюу арванхоёрдугаар сарын 31 /2021.12.31/-нд Д.Сүхбаатарын талбайд шинэ оноо угтах албан ёсны ажиллагаа зохион байгуулагдахгүй гэдгийг НЗДТГ-аас мэдэгдсэн. Цаашлаад энэ өдөр нь ажлын өдөр тул автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ гэдгийг ТЦА-наас мэдээлсэн.