Н.Тавинбэх: Тавдугаар сарын 31 хүртэл айл өрхүүдийн цахилгааны үнийг "лимиттэй" төлөхөөр боллоо

Н.Тавинбэх: Тавдугаар сарын 31 хүртэл айл өрхүүдийн цахилгааны үнийг "лимиттэй" төлөхөөр боллоо

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлийг саармагжуулах зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 1-ээс энэ оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл айл өрх, аж ахуй нэгж байгууллагуудын хэрэглэсэн цахилгаан, дулаан эрчим хүч, дулааны уур, хог усны төлбөрийг бүрэн даах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн хугацаа өнөөдрөөр тасалбар болж байна.

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар ахуйн хэрэглэгчдийн зөвхөн цахилгаан эрчим хүчний төлбөрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс тавдугаар сарын 31-ыг хүртэл хөнгөлөх шийдвэрийг үргэлжлүүлэхээр боллоо.

Засгийн газраас төлбөр дааж байгаатай холбоотой хэрэглээ өсөж, эрчим хүчний салбар дээр багагүй ачаалал үүсэж байгаатай холбогдуулан бид энэ удаа хэрэглээний дээд хэмжээг зааж өгсөн байгаа. Гэр хороололд амьдардаг хэрэглэгчдийн хувьд 350 квт.цаг хүртэлх, орон сууцанд амьдардаг ахуйн хэрэглэгчдийн хувьд 250 квт хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг засгийн газраас хэрэглэгчийн өмнөөс хариуцан төлөх шийдвэр гаргасан байгаа.

250, 350 квт-ыг тогтоохдоо бид дундаж хэрэглээг гаргасан байгаа. Энэ хэрэглээгээр нийт иргэдийн 73 хувь нь цахилгааны төлбөрөө төрөөр бүрэн даалгуулах хэмжээ байгаа. 250 болон 350 квт цагаас дээш хэрэглэсэн ахуйн хэрэглэгчид өөрсдөө төлбөрөө даана. Уг хөнгөлөлт үргэлжлэх 6 сарын хугацаанд нийт 73 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа. Энэ санхүүжилтийг ерөнхий сайдын өгсөн чиглэл, зөвлөмжийн дагуу уул, уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүд хариуцахаар болсон" гэв. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: 




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө