Омикрон хувилбар дотоодод тархахаас сэргийлэх ажилд 5,6 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана

Омикрон хувилбар дотоодод тархахаас сэргийлэх ажилд 5,6 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Хуралдаанаар коронавируст халдварын Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх, дотоодод тархахаас хамгаалж 5,6 тэрбум төгрөг, мөн Монгол, Хятадын хилийн Замын Үүд, Эрээн чиглэлийн автозамын боомтын хилийн шугам дахь чингэлэг солилцох талбайгаас Замын Үүдийн гаалын хяналтын талбай хүртэлх чингэлэг тээвэрлэлтэд зориулж 3 тэрбум төгрөгийг тус тус Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэжээ.