Айл өрхүүдийн цахилгааны хөнгөлөлтөд шаардагдах 73 тэрбум төгрөгийн санхүүжилтийг уул уурхайн томоохон төслүүдээс гаргана

Айл өрхүүдийн цахилгааны хөнгөлөлтөд шаардагдах 73 тэрбум төгрөгийн санхүүжилтийг уул уурхайн томоохон төслүүдээс гаргана

Засгийн газрын ээлжит хуралдаанаар айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс тавдугаар сарын 31-нийг хүртэл хөнгөлөхөөр болсон. Хөнгөлөлт үргэлжлэх 6 сарын хугацаанд нийт 73 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа. Энэ санхүүжилтийг ерөнхий сайдын өгсөн чиглэл, зөвлөмжийн дагуу уул, уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүд хариуцахаар болсон талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдэгдлээ.