"Цар тахлын үед 1059 тоглолт, контент бэлтгэсэн гэж байна. Эдгээрийг улсын төсвийн мөнгөөр хийчихсэн юм уу"

"Цар тахлын үед 1059 тоглолт, контент бэлтгэсэн гэж байна. Эдгээрийг улсын төсвийн мөнгөөр хийчихсэн юм уу"

Эдийн засгийн байнгын хороо 10 их наядын хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд холбогдох албаныханд асуулт тавилаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Цар тахлын амаргүй хоёр жил өнгөрч байна. Дэлхийн эдийн засгийн формын гүйцэтгэх захирал өнгөрсөн жил “Засгийн газрууд төв банктайгаа хамтарч байж цар тахлыг амжилттай даван туулах тухай бодлого дэвшүүлсэн байсан. Үүнд нэг зүйлийг сануулсан нь тодорхой хугацаатай байх талаар. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, Төв банк хоёр хэзээ ч хамт байж болохгүй. Засгийн газар Монгол банкнаас аль алинаас нь асуумаар байна. Та бүхэн үүнд ямар бодол санаатай байна вэ. Тэр тусмаа ипотекийн зээлийн санхүүжилтийг үргэлжлүүлэх, сунгах асуудал дээр оны өмнө Монголбанкны Ерөнхийлөгч болон Сангийн сайдын үг яриа зөрсөн байгаа.

Дараагийн асуулт бол цар тахлын үеэр нийт 1059 тоглолт, контент бэлтгэсэн гэж байна. “Карантен 14”, “Ковидгүй зуны төлөө”, “Мэдээллийн урсгал” гэх мэт. Энэ нэвтрүүлгүүдийг би тухайн үед үзэж, дэмжиж байсан. Гэхдээ эдгээрийг улсын төсвөөс мөнгө гаргаж хийгээгүй гэж тухайн үед хэлж байсан шүү дээ. Энэ нэвтрүүлгүүдийг төсвөөс хийчихсэн юм уу. Үүн дээр тодорхой хариулт авмаар байна” гэв.

Уг асуултад Сангийн яамнаас дараах хариултыг өгөв. “Соёлын яамнаас хийсэн сошиал контенттой холбоотой төсвөөс ямар нэгэн нэмэлт зардал гараагүй. Харин Соёлын сайдын багцынхаа хүрээнд ямар зохицуулалт хийснийг Соёлын яам илүү дэлгэрэнгүй хариулах байх. Ипотетикийн зээлийн төлөлт цар тахлын үед дэмжих тухай хуулийн дагуу зургаан сараар хойшлоод явж байна. Яг өнөөдрийн байдлаар ипотекийн зээлийг Монголбанк, Барилгын яам хамтраад хэрэгжүүлдэг” гэв.

Соёлын яамнаас контенттэй холбоотой асуултад дараах хариултыг өглөө. “Нийт 10 их наяадын хөтөлбөрт манай яамны шууд хариуцах гурван зүйл байсан. Ихэнхдээ нийгмийн сэтгэл зүйл дэмжих, соён гэгээрүүлэх арга хэмжээнүүд багтсан. Үүний хүрээнд бид нийт найман контентыг бэлтгэж, 16 телевизээр цацсан. 10 их наяадын хөтөлбөрийн хүрээнд мөнгө зарцуулагдаагүй. Наадам контент дээр Ардын хувьсгалыг тэмдэглэн өнгөрүүлэх зардлаас тодорхой хэмжээний төсөв гаргаж зохион байгуулсан. Энэ нь 980 сая төгрөг” гэв.  

Үргэлжлүүлэн Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар “УИХ-ын адилхан л төсвийн мөнгө шүү дээ. Наадмын мөнгө гэхээр төсвийн мөнгө биш гэсэн үг биш. Адилхан л татвар төлөгчдийн мөнгө” гэв.

ВИДЕО: