ЗАМЫН-ҮҮДИЙН ТЭЭВЭРЧИД: Төр оролцсоноос болж ачааны үнэ өссөн

ЗАМЫН-ҮҮДИЙН ТЭЭВЭРЧИД: Төр оролцсоноос болж ачааны үнэ өссөн

Өнөөдөр /2022.01.05/ Замын-Үүдийн тээвэрчид Зам, тээврийн хөгжлийн яамны гадна мэдээлэл хийлээ.

Тэдний төлөөлөл мэдэгдэхдээ, “Засгийн газар хувийн компанитай тохиролцсон юм уу, хаашаа юм. Урьд өмнө нь зүгээр явж байсан тээврийг зогсоочихлоо. Одоогоор нэг куб ачааны хөлс гэхэд 3000 юань хүрснээс болж жолооч бид үнэ хөөргөж, өсгөөд байгаа мэт буруу ойлголт үүсээд байна. Энэ биднээс хамаарах зүйл огт биш. БНХАУ-ын иргэд болон Өвөр Монголчууд үнэ тогтоодог. Засгийн газар, төр оролцож байгаад ачааны үнийг албаар өсгөж байна учир нь “Үндэсний тээврийн корпорац” гэж гарч, ирснээс хойш тээвэр зохицуулалтыг хийнэ гэж бусниулсан. Нийт 7000 тээврийн жолооч байна. бүгдийн ар гэр, үр хүүхэд гээд 20 мянга гаруй иргэний эрх ашиг зөрчигдөж байна” гэлээ.