Ж.Сүхбаатар УИХ-ын дарга Г.Занданшатарын ахлах зөвлөхөөр томилогджээ

Ж.Сүхбаатар УИХ-ын дарга Г.Занданшатарын ахлах зөвлөхөөр томилогджээ

УИХ-ын дарга Г.Занданшатарын хуулийн бодлогын зөвлөх Ж.Сүхбаатар албан тушаал ахиж ахлах зөвлөх болжээ. Ж.Сүхбаатарын хувьд 2015 онд МАН-аас гарч МАХН-д элсэн тус намын  Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдон ажилласан. 
 
Харин 2016 оны сонгуульд МАХН амжилттай оролцож чадаагүй учраас хариуцлага хүлээж тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа хүлээлгэн өгсөн. Мөн МАХН-ын гишүүнчлэлээс татгалзсан билээ. 
 
Харин тэрбээр энэ удаа УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө МАН-ын гишүүнчлэлээ сэргээхээр бэлтгэж байгаа аж. 



Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ