Х.Нямбаатар: Тусгай чиг үүргийн 200 жолоочоор импортын ачаа барааг 0 цэгээс Замын-Үүдэд зөөлгөнө

Х.Нямбаатар: Тусгай чиг үүргийн 200 жолоочоор импортын ачаа барааг 0 цэгээс Замын-Үүдэд зөөлгөнө

Монгол, БНХАУ-ын хилийн 0 цэгээс Замын-Үүд хүртэлх тээврийг төрийн тусгай чиг үүргийн байгууллагын мэргэжлийн 200 жолооч төлбөргүй тээвэрлэнэ гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2022.01.10/ мэдээлэв.

Тэрбээр УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, "БНХАУ-ын Эрээн хотын Гаалийн хашаанд манайх руу орж ирэх чингэлэг төвлөрч байгаа. Тус хашаанаас ачаа барааг БНХАУ-ын “Сино Транс” компани Монгол, Хятадын хилийн 0 цэг дээр авч ирж өгөх ёстой. Эндээс Монголын 7000 жолооч ачаа барааг татаж авах хүсэлтэй байгаа.

Гэхдээ БНХАУ-аас 7000 жолооч халдвар хамгааллын дэглэм чандлан сахиулах ёстой гэсэн. Энэ бол ямар ч боломжгүй.

Тэгэхээр Засгийн газар төрийн тусгай чиг үүргийн байгууллагын мэргэжлийн 200 жолоочоор импортын ачаа барааг 0 цэгээс Замын-Үүд боомт руу төлбөргүй зөөлгөж, нөгөө 7000 жолооч Замын-Үүдээс Улаанбаатар хот руу тээвэрлэнэ гэсэн шийдвэр гаргасан. Маргааш туршилтын тээврийг эхлүүлнэ” гэв.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө