IZC койн гаргагч Г.Ирээдүй “125 иргэнд давхардаж мөнгө шилжүүлсэн” гэх шалтгаанаар цагдаагийн байгууллагад ханджээ

IZC койн гаргагч Г.Ирээдүй “125 иргэнд давхардаж мөнгө шилжүүлсэн” гэх шалтгаанаар цагдаагийн байгууллагад ханджээ

IZC койн гаргагч Г.Ирээдүй өнгөрсөн сард төсөл хэрэгжих боломжтой хамгийн доод дүн 25 тэрбум төгрөгт хүрээгүй тул цугласан мөнгийг иргэдэд буцаан олгож эхлээд байсан билээ.

Тэгвэл буцаан олгох явцад 125 иргэнд давхардаж шилжүүлэг хийгдсэн тул дотоод сүлжээнд халдсан байж болзошгүй хэмээн цагдаагийн байгууллагад хандсан байна. Энэ талаар эх сурвалжийн мэдээллээр, "энэ оны нэгдүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст тус асуудлаар өргөдөл гаргаж, хэргийг цагдаагийн байгууллагаас хэрэг нээн, шалгаж эхэлсэн" гэв.