Ээлжит бус сонгуулийг Ард нийтийн санал асуулгатай хамт явуулна

Ээлжит бус сонгуулийг Ард нийтийн санал асуулгатай хамт явуулна

МАН УИХ-ыг тараах бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарахыг дэмжиж 51 гишүүн гарын үсэг зурсан гэж эх сурвалж мэдээлж байгаа юм.

51 ГИШҮҮНИЙ ГАРЫН ҮСЭГ БҮРДСЭН ГЭВ

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн гарын үсэг бүрдсэн байна. Нэгэнтээ 51 гишүүн гарын үсэг зурсан бол УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх хуультай. Үргэлжлүүлэн МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал хуралдаж уг асуудлыг хэлэлцэнэ. Мөн намын бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэ үйл явц ирэх долоо хоногоос эхлэх болов уу гэсэн сураг байна.

Харин АН-ын зөвлөл УИХ-ыг тарахад МАН-д дэмжлэг болж оролцохгүй. Өөрсдөө 51 гишүүнийхээ гарын үсгийг цуглуулж чадвал АН-ын гишүүд нэмж гарын үсэг зурна гэж мэдэгдсэн.

МАН-ынхан УИХ-ыг тараасны дараа ээлжит бус сонгуулийг ард нийтийн санал асуулгатай хамт зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Ард нийтийн санал асуулгын тов болон зарцуулагдах мөнгөн дүнг өнөөдрийг хүртэл тодорхой болгож чадахгүй байгаа нь ч үүнтэй холбоотой.

Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулахад 12.5 тэрбум төгрөг шаардлагатай гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос санал оруулж ирсэн. Гэтэл Төрийн байгуулалтын байнгын хороон дээр зардлыг хоёр дахин өсгөж 30 тэрбум төгрөг болгон батлахаар зүтгэж байгаа. Энэ нь ард нийтийн санал асуулгатай хамт, ээлжит бус сонгуулийг зохион байгуулахаар бэлтгэж буйтай холбоотой юм.

Энэ удаагийн /2016-2020 он/ парламентыг хугацаанаас нь өмнө тараах нь зөв үү?

Нийт: 113 саналтай