"Цагаан хад" боомтод тээвэрчид 30-180 хоног гацаж байна гэв

"Цагаан хад" боомтод тээвэрчид 30-180 хоног гацаж байна гэв

Цагаан хад хилийн боомтод 270 гэрт 4000 мянган жолоочийг битүүмжлэн хорьж, тээвэрт явуулахгүй, мөнгө угааж байгаа талаар гэргий нарынх нь төлөөлөл мэдээлэл хийлээ.

Цагаан хаданд дарга нарын ярьж байгаа шиг тухтай орчин байхгүй тухай тээвэрчдийн гэр бүл мэдээлэл хийлээ. Ногоон бүсэд орж, "бөмбөлөг" тээвэрт явахын тулд аж ахуй нэгж болон тээвэрчид маш их зардал гаргаж буй ч БНХАУ руу нүүрс тээвэрлэлт хэвийн явагдахгүй байгаа аж. 

Нөхрүүд нь гэртээ ирэхгүй 30-180 хонож байгаа учраас тэд эсэргүүцэл илэрхийлэн Шадар сайдад хандан газар дээр нь ажиллан асуудлыг шийдэж өгөхийг хүслээ. 

Боомтын зөвлөл хуваарь гарган жолооч нарыг бөмбөлөгт оруулдаг ч танилын хүрээ, өөрийн хамаарлын хүмүүст давуу тал өгч байгааг тэд хэлсэн юм. Ийнхүү зохион байгуулалтгүйгээр хэт олон жолооч нэг дор бөөгнүүрэлснээ залруулахын тулд бүгдийг нь гаргаад нэг ч удаа тээвэрлэлт хийгээгүй 1400 хүнийг үлдээхэд Цагаан сар болтол 14 хоногт багтаан гаргах боломжтой гэж эхнэрүүд үзэж байгаа аж. Тээвэрчдийн гэр бүл Хилийн боомтын зөвлөлд шаардлага хүргүүлж, жолооч нарыг шуурхай нэвтрүүлж, цалинтай нь залгуулж гэрт нь хариулахыг шаардлаа. Асуудалд төр захиргааны байгууллагууд анхаарч, шийдвэрлэхгүй бол жолооч нарын гэр бүлийнхэн Цагаан сараар сангийн яамны гадаа ганц хэвийн боовтой идээ засаж суулт хийнэ гэлээ.