ВИДЕО: Б.Болортуяа ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

ВИДЕО: Б.Болортуяа ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Казахстанд үргэлжилж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын тамирчин Б.Болортуяа хүрэл медаль хүртсэн билээ. Тэрбээр эхний тойрогт Энэтхэгийн Лалитаг 10:3-аар ялсан юм. Дараагийн тойрогт Пан Америкийн АШТ-ий хүрэл медальт Америкийн Винчестерт дийлдсэн.

Үүний дараа дагах барилдаанд Кыргызийн бөх Мадина Надироваг  эхний үед 10-0-ээр цэвэр ялсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Туркийн бөх Бедиха Гунийг 12:9-өөр ялсан юм.

Дэлхийн дэвжээнд анх удаа зодоглосон түүнийг спорт сонирхогчид “Женко” клубийн бөх, Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын шавь гэдгээр нь андахгүй.