“Deloitte” аудитын байгууллага Монгол дахь салбараа хаах болсноо мэдэгдлээ

“Deloitte” аудитын байгууллага Монгол дахь салбараа хаах болсноо мэдэгдлээ

150 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг дэлхийн дөрвөн том аудитын байгууллагын нэг болох “Deloitte” Монгол дахь оффисоо хаах шийдвэр гаргажээ.

Энэ талаар тус компанийн мэдэгдэлд “Делоитт Туш Тохмацу нь макро эдийн засаг, зах зээлийн нөхцөл байдлын улмаас 2022 оны хоёрдугаар сарын 1-ээр тасалбар болгон Монгол дахь оффисоо хаах шийдвэр гаргасан болно. Одоогийн Монгол дахь салбар нь 2022 оны 2 дугаар сарын 1-ээс эхлэн үндэсний Онч энд компани нэрээр мэргэжлийн үйлчилгээгээ үргэлжлүүлж, үйл ажиллагаагаа хэвээр явуулна” гэсэн байна.