ДАШТ: Э.Бэхбаяр дэлхийн аварга Заур Угуевт ялагдлаа

ДАШТ: Э.Бэхбаяр дэлхийн аварга Заур Угуевт ялагдлаа

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Казахстан улсад үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, үндэсний шигшээ баг, “Алтай” констракшн, “Хангарьд” спорт хорооны бөх, гавьяат тамирчин Э.Бэхбаяр барилдаж байна.

Тэрбээр эхний тойрогт Тажикистаны Мухамад Икромовыг 8:6-гаар, удаах даваанд 2017 оны залуучуудын Азийн аварга, Узбекистаны Жахонгирмирза Туробовыг 6:0-ээр ялсан.

Э.Бэхбаяр шөвгийн наймд өнгөрсөн жилийн дэлхийн аварга, ОХУ-ын бөх Заур Угуев 5:2-оор дийлдлээ.

 

 




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө