ТОДРУУЛГА: Ковидын улмаас маргааш болох “Манба дацан” хийдийн нэрэмжит бөхийн барилдаан цуцлагдсан

ТОДРУУЛГА: Ковидын улмаас маргааш болох “Манба дацан” хийдийн нэрэмжит бөхийн барилдаан цуцлагдсан

Маргааш буюу 2022 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр болохоор товлогдсон байсан Манба дацан хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан тодорхой шалтгааны улмаас цуцлагдсан талаар Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдсэн.

Тэгвэл барилдаан ямар шалтгаанаар цуцлагдсан талаар МҮБХ-оос тодруулахад "Коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор маргааш болох байсан барилдааныг цуцалж, энэ сарын 30-ны өдөр болох аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаантай хамт явуулахаар болсон" гэв.