Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

Өнөөдөр /2022.01.21/ нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи ихэнх нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр өдөртөө 9-14 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 1-6 градус, бусад нутгаар өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй, салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө 7-9 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

29 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө